1990 - 1990
Ажлын гараа
«Улаанбаатар», «Ардын эрх» сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
“Мэдлэг бол мөхөшгүй гэрэл юм.”
Намтар болон түүх
Монголчуудын уламжлалт мэдлэг, язгуурын шашин — бөө мөргөл, тэнгэр шүтлэгийн түүх, гүн ухаан, зан үйлийг судалдаг. Мөн Монголын чөлөөт хэвлэлийн хөгжил, сэтгүүлчийн ёс зүйн чиглэлээр судалгааны бүтээлүүдтэй. Гоц үзэгдэл, нууц ертөнцийн судлалыг тусгайлан сонирхдог.
Говь-Алтай аймгийн Бугат сумд төрсөн. Алтай хотын 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг 1984 онд, ЗХУ-ын Свердловск хотын Уралын улсын их сургуулийн сэтгүүлчийн ангийг 1989 онд төгссөн.
«Улаанбаатар», «Ардын эрх» сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, «Өнөөдөр» сонины анхны ерөнхий редактор, «Монгол кино» нэгтгэлийн ерөнхий редактороор ажилласан. Мэргэжлийн сэтгүүлч олныг бэлтгэсэн багш.
2011—2018 онд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж, үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг удирдан зохион байгуулсан. 2013 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.
Монголд цахим сэтгүүл зүйг хөгжүүлэхэд үүрэг гүйцэтгэж, блог хөтөлсөн анхны монгол зохиолч, сэтгүүлчдийн нэг болсон. 2006 онд шилдэг арван блогчид нэрлэгдэж, блогч нөхөдтэйгөө хамтран Bugdeeree.mn иргэний сэтгүүл зүйн сайтыг үүсгэсэн.
2018 онд «Монголын чөлөөт хэвлэлийн хөгжил, төлөвшил» сэдвээр сэтгүүл зүйн докторын зэрэг хамгаалсан. Хараат бус судлаач. Жүжиг, кино зохиол бичдэг. Бөө мөргөл, тэнгэр шүтлэг, гоц үзэгдлийн чиглэлээр 24 ном эмхэтгэн хэвлүүлж, Геродотын «Түүх», Фицжералдын «Агуу Гэтсби» зэрэг сонгодог бүтээлийг монгол хэлнд орчуулсан.
1990 - 1990
«Улаанбаатар», «Ардын эрх» сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
Үйл явдлын зургүүд
Одоогоор үйл явдлын мэдээлэл оруулаагүй байна.
Холбоо барих
Судалгааны ярилцлага, илтгэл, сургалт, хэвлэлийн хамтын ажиллагааны санал бол дараах сувгаар хүргэнэ үү.